www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны/


ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/50

Журам батлах тухай

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн журам-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Р.Содхүү/-д даалгасугай.

3.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Э.Энхтуяа/-д даалгасугай.

                САЙД                                                  С.БЯМБАЦОГТ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3703 дугаарт бүртгэв.