www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 68

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Барилгын тухай хуулийн 32.1.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

    1. “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2017 оны 171 дүгээр тогтоол, 2018 оны 317 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон/

    2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

    3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 151 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Барилга, хот байгуулалтын сайд Г.МӨНХБАЯР