www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

            Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ыг, хоёрдугаар хавсралтаар “Шуудангийн сүлжээ хооронд харилцан холболт хийх,  гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ыг тус тус  шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2014 оны 21 дүгээр тогтоол, 2014 оны 53 дугаар тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай. 

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /С.Адъяасүрэн/-д үүрэг болгосугай.

        ДАРГА                                               С.АДЪЯАСҮРЭН

                         ГИШҮҮД                                            Э.АЛТАНБАГАНА

       Б.БАЛГАНСҮРЭН

         Ч.ДАВААЖАМЦ

Ц.НЯМДОРЖ

Б.ЧИНБАТ

                                                                                                              Э.ЭНХТУЯА