www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“Амь ус трейд” ХХК-ийн цэвэр, бохир усны  үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай


ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
“Амь ус трейд” ХХК-ийн цэвэр, бохир усны

үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

             1.Завхан аймгийн “Амь ус трейд” ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 1-ээр, усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт 2-оор баталсугай.

              2.Батлагдсан тарифыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Амь ус трейд” ХХК-ийн захирал /О.Бат-Өлзий/-д даалгасугай.

           3.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг “Амь ус трейд” ХХК-д үүрэг болгосугай.

              4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2014 оны 70 дугаар тогтоолыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

              5.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд  тус тус үүрэг болгосугай.

              ДАРГА                                               Э.ПҮРЭВЖАВ

                 ГИШҮҮН                                            Б.ЖИГЖИД

Ч.БАТТОГТОХ

С.ЧУЛУУНХУЯГ

Р.НЯМЖАВ