www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай


МОНГОЛ УЛСЫН

 ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай.

2.Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийгтөр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагаддаалгасугай.

3.Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавихыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН                                  ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ