www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай


МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/278

Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол орны тарваганы тоо толгой цөөрч, тархац нутгийн хэмжээ хумигдан ховор амьтны ангилалд орж болзошгүй болон өмнөх хориглосон шийдвэр, сэргээн нутагшуулалтыг үр дүнтэй болгох зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж зохих арга хэмжээ авч ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар /Ч.Батсансар/, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                          Д.ОЮУНХОРОЛ