www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (оффшор)


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 326

ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. (Энэ тогтоолын 1, 2 дахь заалт болон хавсралтад Засгийн газрын 2020 оны 67 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон) 

2. Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан шинэчлэн тогтоох асуудлыг тухай бүр шийдвэрлүүлж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд                                                                          Ч.ХҮРЭЛБААТАР