www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Журам батлах тухай /2016 А/04 дүгээр тушаалыг хүчингүй болгосон/


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр                                                 
Улаанбаатар хот

Дугаар А/195

Журам батлах тухай

Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ө.Энхтөр/, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/ нарт тус тус даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын  2013 оны А/12, 2016 А/04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                                  САЙД                                         С.БЯМБАЦОГТ