www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Зааварт өөрчлөлт оруулах тухай /2015 оны А/72-д/


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

Зааварт өөрчлөлт оруулах тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/72 дугаар тушаалаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-ын 4.2 дахь хэсгийн “в” дэх заалт, 4.3 дахь хэсгийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай.

1/4.2 дахь хэсгийн “в” дэх заалт:

“зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албадын үндсэн чиг үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид олгосон албан байгууллагын тодорхойлолт;”;

2/4.3 дахь хэсэг:

“Сургалтаас чөлөөлөгдөж сургалтын гэрчилгээ авах иргэн “Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив батлах тухай” дотоод хэргийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан шийдвэрт заасан тарифын дагуу гэрчилгээний үнийг төлнө.”. 

2.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/72 дугаар тушаалаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-ын 2.1, 2.31, 4.2 дахь хэсгийн “Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төв” гэснийг “Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв”, 2.3 дахь хэсгийн “Цагдаагийн албаны тухай хуулийн 15.3-т” гэснийг “Цагдаагийн албаны тухай хуулийн 17.3-т”, 5.1 дэх хэсгийн “Цагдаагийн албаны тухай хуулийн 15.4-т” гэснийг “Цагдаагийн албаны тухай хуулийн 17.4-т” гэж тус тус өөрчилсүгэй.

3.Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүн дэд дарга /цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал/-д даалгасугай.

5.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА, ЦАГДААГИЙН

ХУРАНДАА                                     С.БААТАРЖАВ