www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА, БҮРТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 319 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 27

(Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Журам шинэчлэн батлах тухай 319 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон)

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА, БҮРТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 42.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 185 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН