www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай /2018 оны 11 дүгээр тогтоолд/


ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2018 оны 01 сарын 19-ны өдөр                                               Дугаар 23                      Улаанбаатар хот

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Зохицуулах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр тогтоолын хавсралтын 3.10 дахь хэсгийн хүн амын гэсний ард“эмзэг бүлгийг дэмжих” гэж нэмсүгэй.

2.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус даалгасугай.

                   ДАРГА                                               Э.ПҮРЭВЖАВ

          ГИШҮҮН                                                Б.ЖИГЖИД

Ч.БАТТОГТОХ

С.ЧУЛУУНХУЯГ

Р.НЯМЖАВ