www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Захирамж хүчингүй болгох тухай /2017-А/136-г/


ДОРНОГОВЬ АЙМГИЙН

 ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр                           Дугаар А/106                        Дорноговь аймаг

Захирамж хүчингүй болгох тухай 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Авто замын тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/136 дугаартай “Авто зам, авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс   /К.Чимгээ /-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                            Т.ЭНХТҮВШИН