www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2010-46-т/


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2010-46-т/
2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 236

Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэхь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 46 дугаар тушаалаар баталсан “Захиргааны журмаар баривчлах шийтгэлийг биелүүлэх журам”-ын 8.1, 11.1, 11.2, 11.3 дахь зүйлүүдэд оруулах өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.
2. Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах хэсгүүдийг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /цагдаагийн хурандаа Ц.Арвинбуудай/-т даалгасугай.
3. Энэ тушаалыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй.

ДАРГА,

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИР
Улсын бүртгэлд 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3143 дугаарт бүртгэсэн