www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ


ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА

АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр                                Дугаар А/95,А/92                         Улаанбаатар хот                                            

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Засгийн Газрын Агентлагийн Эрх Зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хууль болон Монгол Улсын Хууль Зүй Дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 29-ний 1-1/282, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны 1-1/1578 тоотыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Гаалийн ерөнхий газрын дарга, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын даргын хамтарсан 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтын тухай” 705/222 дугаар тушаалыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Хоёр. Энэ тушаалыг олон нийтэд мэдээллэх үүргийг Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, сургалт судалгааны төв /Г.Баасандорж/, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Маркетингийн газар /П.Анхтуяа/-т тус тус үүрэг болгосугай.

  

                       ГААЛИЙН ЕРӨНХИЙ                                           МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ

               ГАЗРЫН ДАРГА,                                                     ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ДАРГА

                Б.АСРАЛТ                                                                                     М.ОЮУНЧИМЭГ