www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ


УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/92,А/64

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1- 1/1744 тоот албан бичгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2009 оны Аюулгүйн бүс тогтоох журам батлах тухай” 121/152 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тушаалын хувийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /М.Баяраа/-д даалгасугай.

 УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД               МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА

                                                       

Д.СУМЪЯАБАЗАР                                                        Н.ЦАГААНХҮҮ