www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН” БАЙГУУЛАХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 297

“МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН” БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий “Монголын мянганы сорилтын сан”-г байгуулсугай.

2. “Монголын мянганы сорилтын сан”-гийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. “Монголын мянганы сорилтын сан”-гийн дүрмийг баталж мөрдүүлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                           У.ХҮРЭЛСҮХ

Гадаад харилцааны сайд                                                Д.ЦОГТБААТАР