www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЕРӨНХИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 310

ЕРӨНХИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Сансрын холбооны Кэй юү (Ku) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавих ерөнхий шалгуур үзүүлэлт”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавих ерөнхий шалгуур үзүүлэлтийг хангасан хуулийн этгээдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатад даалгасугай.

3. Гэрээний хэрэгжилтийг үндэслэн гүйцэтгэлээр санхүүжүүлэх, гэрээлэгчийн үзүүлэх үйлчилгээнд улирал тутам хяналт, шалгалт хийж, жил бүр дүгнэж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нарт тус тус даалгасугай.  

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Гэрээний нөхцөл, шаардлагын тухай” Засгийн газрын 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 119 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                      У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                    Г.ЗАНДАНШАТАР