www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 339

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 245 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд (Ц.Нямдорж)-д үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ