www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
АРГАЧИЛСАН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах/


БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/445

АРГАЧИЛСАН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг,  Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх  заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:

1.“Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, үйл ажиллагаа явуулах, хаах аргачилсан заавар”-ыг хавсралтаар баталсугай.

2. Аргачилсан зааврын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/-д үүрэг болгосугай.

САЙД                                      Н.ЦЭРЭНБАТ