www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолд)


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 28

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1, 9.1.8-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолын “хамтарсан үйлдвэрийн хэлбэрээр Монгол-Оросын хамтарсан “Монголсовцветмет” нэгдлийн хүрээнд” гэснийг “төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д” гэж, “Геологи, эрдсийн баялгийн яам” гэснийг “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам” гэж тус тус өөрчилж, “хамтарсан үйлдвэрийн талаарх гэрээ, хэлэлцээрийн төслийг” гэснийг хассугай.

  2. Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулахыг Ашигт малтмал, газрын тосны газар (Х.Хэрлэн)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                  У.ХҮРЭЛСҮХ

Уул уурхай, хүнд

үйлдвэрийн сайд                                                                     Д.СУМЪЯАБАЗАР