www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ


ХОВД АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр                                  Дугаар 8/11                                                              Ховд         

   

УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “з”, 19 дүгээр зүйлийн 19.1.4, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А/230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан журам, аймгийн Засаг даргын саналыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт хамаарах “Голын онцгой болон энгийн хамгаалалтын талбайн хэмжээ, хилийн цэс”-ийг нэгдүгээр хавсралтаар, “Нуурын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн цэс”-ийг хоёрдугаар хавсралтаар, “Булгийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн цэс”-ийг гуравдугаар хавсралтаар, “Унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн бүсийн талбайн хэмжээ, хилийн цэс”-ийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийг тогтоосонтой холбогдуулан давхцалын зөрчлийг арилгах арга хэмжээ авч, хамгаалалтын бүсийн дэглэмийг сумдад мөрдүүлж, хамгаалалт, эрүүл ахуйн дэглэмийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан үе шаттай хэрэгжүүлж, үр дүнг жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж ажиллахыг аймгийн Засаг дарга /Б.Дүгэржав /-д даалгасугай.

3.Тус тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /Г.Пүрэвганди/-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА                                    Г.ПҮРЭВГАНДИ