www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 328

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилсүгэй.

2. “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т даалгасугай.  

3. “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, компанийн өр, авлагыг барагдуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор) нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                  У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                                Г.ЗАНДАНШАТАР