www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
БАЯНЦАГААН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ ТӨЛБӨРИЙН БҮСИЙН                                                                                                                                                       ХИЛ ЗААГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ  ТУХАЙ


БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                      Дугаар 11/04                                                             Баянбулаг

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. “д” дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлин 6.3 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XI хуралдаанаас ТОГТООХ нь:

1.“Газрын үнэлгээ төлбөрийн бүсийн зураг хил зааг” –ийг нэгдүгээр хавсралтаар, “Газрын үнэлгээ төлбөрийн бүсчлэл тус бүрээр тогтоосон газрын төлбөрийн хувь хэмжээ”-г хоёрдугаар  хавсралтаар тус тус баталсугай.

2. Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэх газрын төлбөрийг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, орлогын төлөвлөгөөг хангаж ажиллахыг сумын Засаг дарга Н.Шагдарсүрэнд үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолыг Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлэн, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                                                                                          ДАРГА                                 А.БАЯНЖАВ