www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
САЙХАН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ


СЭЛЭНГЭ АЙМАГ

САЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр                                                              Дугаар 22                                                            Хөтөл

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.2 дэхь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолыг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө,хэтийн хөгжлийг харгалзан худалдаа бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, ХАА-н үйлдвэрлэл, ХАА-н бусад үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан газрын үнэлгээний зургийг 1-р хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утга, 1мкв газрын төлбөрийн хэмжээг 2-р хавсралтаар тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн , аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх газрын төлбөрийг ноогдуулах орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга О.Буянаа, Газрын даамал Ц.Гантөгс, Татварын улсын байцаагч Л.Отгонбаяр нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 1998 оны 117-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

                             ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ                                  Д.ТҮМЭНБАЯР