www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
МАНДАЛ СУМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТҮР ХАДГАЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ


СЭЛЭНГЭ АЙМАГ

МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр                                                     Дугаар 73                                                           Зүүнхараа

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТҮР ХАДГАЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 20 дугаар зүйл 20.1.3,” Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйл 9.2.4 заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Тээврийн хэрэгсэл түр хадгалах байрны хоногийн төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Тогтоолыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг засаг дарга Н.Лхагвадорж-д даалгасугай.

3.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын бүртгэл”-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

                                                             ДАРГА                                     Б.ГАНБОЛД