www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
МАНДАЛ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ


СЭЛЭНГЭ АЙМАГ

МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр                                                       Дугаар 74                                                             Зүүнхараа

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлын  18.1.2-ын “г”, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.2.2 дахь заалтыг тус тус  үндэслэн  ТОГТООХ НЬ:

1.Хог  хаягдлын үйлчилгээний хураамжийнүнийн тарифийг 1 дүгээр  хавсралтаар, хог хаягдлыг зөөж тээвэрлэх зардлын тарифийг 2 дугаар хавсралтаар  тус тус баталсугай.

2.Үнийн тарифийг мэдээллийн бүх хэлбэрээр иргэдэд сурталчлах арга хэмжээ авч, хэрэгжилтийг ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулж ажиллахыг засаг дарга Н.Лхагвадорж-д даалгасугай.

3.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын бүртгэл”-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

                                                           ДАРГА                                       Б.ГАНБОЛД