www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Төрийн албан хаагчид шагнал олгох, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн мөнгөн урамшуулал олгох)


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 5

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 51.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн албан хаагчид шагнал олгох журам”-ыг 1 дүгээр, ““Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийн төрөл, түүнийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-ыг 2 дугаар, “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. (Энэ тогтоолын 3 дугаар хавсралтад Засгийн газрын 2019 оны 395 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай” Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоол, “Засгийн газрын шагналын төрөл батлах тухай” Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 50 дугаар тогтоол, “Засгийн газрын хүндэт өргөмжлөл, гэрчилгээний тодорхойлолт, дүрэм батлах тухай” Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 51 дүгээр тогтоол, “Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн тухай” Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар тогтоол, “Яам, агентлагаас олгох шагналын тухай” Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын  2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 142 дугаар тогтоол, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоолыг  тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд                                                                         Ч.ХҮРЭЛБААТАР