www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ,  ТӨЛБӨРИЙН БҮСИЙН  ХИЛ ЗААГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ


ДУНДГОВЬ АЙМАГ 

ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр                                                                                                                       Дугаар 26                                                                                                                                                       Хашаат

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ,  ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “Д”,  Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийн төлөвлөгөөг харгалзан худалдаа бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ,хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан “Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зураг, хил зааг, солбицол”-ыг 1-р хавсралтаар,“Газрын үнэлгээ төлбөрийн бүсчлэл тус бүрээр тогтоосон газрын төлбөрийн хувь хэмжээ”-г 2-р хавсралтаар тус тус баталсугай. 

2. Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (О.Батчулуун), Татварын Улсын байцаагч (П.Уранцэцэг), Газрын даамал (Б.Хосбаяр) нарт тус тус үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ЗДТГ-н дарга (Ё.Сайхантуяа)-д даалгасугай.

4. Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй. 

                                                   ДАРГА                                                     Т.УРАНБИЛЭГ

/Дэлгэрхангай сумын ИТХ-ын 2019 оны 58 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/