www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ /2016 оны А/115, А/174, А/194-г/


БАТЛАН ХАМГААЛАХ, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРЭГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр           Улаанбаатар хот

Дугаар А/210-А/193-А/287

              ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Батлан хамгаалах, Хууль зүй, Эрүүл мэндийн сайдынхамтарсан 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/115, А/174, А/194 дүгээр тушаалаар батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

2.“Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах журам”-ын захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлээс хасуулахыг БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /бригадын генерал Г.Сайханбаяр/-т даалгасугай.

 

БАТЛАН ХАМГААЛАХЫН                            ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД                                        ЭРҮҮЛ МЭНДИЙН

САЙД             Б.БАТ-ЭРДЭНЭ                        ХЭРГИЙН САЙД         С.БЯМБАЦОГТ                         САЙД            А.ЦОГЦЭЦЭГ