www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 6 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци болон Нордикийн хөгжлийн сантай байгуулсан MOG-3478, NDF-353 тоот гэрээний дагуу хэрэгжиж байгаа "Тээврийг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд импортоор нийлүүлэгдэх авто тээврийн хэрэгслийн оношлогооны тоног төхөөрөмж, авто замын засвар, арчлалтын машин механизм, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР