www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /хог хаягдлыг цэвэрлэх зардлын/


ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр                                                Дугаар 11/02                                                                  Арвайхээр          

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

       Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Нийтийн эдэлбэр газрын 1м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэх зардлын нэгж тарифыг 3 /Гурав/ төгрөгөөр,  1тн энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг 4500 /Дөрвөн мянга таван зуу/ төгрөгөөр тус тус баталсугай. 

2. Батлагдсан тарифыг мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Ганболд/-д үүрэг болгосугай.

ДАРГА                                  А.ИШДОРЖ