www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох/


   САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр                                   
Улаанбаатар хот

Дугаар 132

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/-т үүрэг болгосугай.

  

 САЙД                                   Ч.ХҮРЭЛБААТАР