www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ


ХЭНТИЙ АЙМАГ

ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ  ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр                                                       Дугаар А/09                                                                      Айрагийн энгэр

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2  дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх энгийн хог хаягдалын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сар бүр хураан авч тусгай дансанд байршуулан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах, устгах үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар -д, хураамжийн орлогын төлөлт, төвлөрүүлэлтэд  хяналт тавьж ажиллан тайланг бүтэн жилээр ИТХуралд тайлагнаж ажиллахыг  Татварын улсын байцаагч Д.Баярхүү -д  тус тус даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сумын ИТХ-ын Байгаль орчин хөдөөгийн бодлогын асуудал эрхэлсэн хороонд үүрэг болгосугай.

4.Тогтоолыг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэн хянуулж, зөвшөөрсөн тохиолдолд орон нутагтаа хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар -д даалгасугай.

ДАРГА                                   А.ДАВААДОРЖ