www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ  ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ,  ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


ДУНДГОВЬ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр                                                Дугаар 05                                                                          Мандалговь

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ,

СУНГАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, 25 дугаар зүйлийн 25.1, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3 хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Нэг.”Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам”-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Дээрхи журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийн санд бүртгүүлж  хэрэгжилтийг ханган, биелэлтийг хагас, бүтэн жилээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж ажиллахыг  аймгийн Засаг дарга  (О. Бат-Эрдэнэ)-д  даалгасугай.

Гурав.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА                            С.СҮХБААТАР