www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“ИРЭЭДҮЙН ӨВ САН КОРПОРАЦИ” БАЙГУУЛАХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 303

“ИРЭЭДҮЙН ӨВ САН КОРПОРАЦИ” БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 13.3, 18.1, 18.7, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Ирээдүйн өв сан корпораци”-ийг хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулсугай.

2. “Ирээдүйн өв сан корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

3. “Ирээдүйн өв сан корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг эхлүүлэх үеийн тохирсон бүтцийг бий болгох болон Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг хариуцуулах, зардлын хязгаарыг тогтоох асуудлыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

4. “Ирээдүйн өв сан корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулсан тухай шийдвэрийг Улсын Их Хуралд танилцуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                         У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд                                                                  Ч.ХҮРЭЛБААТАР