www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Газар өмчлөх, ашиглах тухай хүсэлт/


ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2019 оны 7 дугаар сарын 31 өдөр                                                              Дугаар А/156                                                           Улаанбаатар хот

ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.9 дэх заалт, “Газрын тухай хууль”-ийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, “Захиргааны ерөнхий хууль”-ийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэн батлагдаж, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд эрхийн улсын бүртгэлийн дугаар тэмдэглэх болсонтой холбогдуулан “Газар өмчлөх тухай хүсэлт”-ийн загварыг нэгдүгээр, “Газар эзэмших тухай хүсэлт”-ийн загварыг хоёрдугаар, “Газар ашиглах тухай хүсэлт”-ийн загварыг гуравдугаар, “Хүсэлт хүлээн авсан тухай тодорхойлолт”-ын загварыг дөрөвдүгээр, “Хариу өгөх мэдэгдэл”-ийн загварыг тавдугаар, “Газар өмчлөгчийн улсын бүртгэлийн маягт”-ийн загварыг зургаадугаар, “Газар өмчлөх, эзэмших, ашилах тухай хүсэлт бүртгэх маягт”-ийн загварыг долоодугаар, “Газар эзэмших эрх шилжүүлж авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл”-ийн загварыг наймдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалыг дагаж мөрдөхийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, сумын газрын даамал нарт, хэрэгжилтэд нь тавьж ажиллахыг Кадастрын хэлтэс /П.Баянтүмэн/-т тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын даргын 2008 оны 133 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА                           Ц.ГАНХҮҮ