www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
САГИЛ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ


УВС АЙМАГ

САГИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ  ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр                                               Дугаар 05/07                                             Хармод

        

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д” , “з” заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг үндэслэн ТОГТООХ НЬ:

Нэг. Сагил сумын газар нутгийн инженерийн хангамж, байршил, нийгэм, эдийн засгийн онцлогийг харгалзан хот тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь хэмжээг нэгдүгээр хавсралтаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар, Зам, шугам сүлжээний газрын төлбөрийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Дэлгэрхишиг/-д  даалгасугай.

Гурав. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга /Г.Пүрэвсүрэн/-д үүрэг болгосугай.

Дөрөв. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2007 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА                             Х.САЙНБАЯР