www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 11 сарын 13 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2020 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн хууль тогтоомж

2.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.



ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын санд 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Д/д Орлогын төрөл Дүн                    /сая төгрөгөөр/
1 Эрүүл мэндийн сайд 506,538.3
  1.1 Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 133,598.5
1.2 Ажиллагчдаас төлөх шимтгэл 158,202.3
  1.3 Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 53,548.7
  1.4 Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл 84,128.5
  1.5 Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл 19,425.8
1.6 Бусад орлого 57,634.6
  Нийт орлого 506,538.3

/Энэ зүйлийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./           

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангаас 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:

Д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Эрүүл мэндийн сайд 494,538.3
1.1 Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад олгох:  319,982.6
1.1.1 Улсын төсөв 246,345.9
1.1.2 Аж ахуйн тооцоот 42,629.4
1.1.3 Сум, тосгоны эрүүл мэндийн төв 8,707.3
1.1.4 Ковид-19, улирлын томуугийн вакцин 22,300.0
1.2 Хувийн эмнэлэгт олгох 130,548.5
1.3 Эмийн санд олгох 37,228.8
1.4 Үйл ажиллагааны урсгал зардал 5,438.4
1.5 Нийгмийн даатгалын байгууллагад олгох 1,100.0
1.6 Бусад 240.0
Нийт зарлага 494,538.3
/Энэ зүйлийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

           

           


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР