www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Журам, аргачлал батлах тухай /Байгаль орчны аудит хийх эрх олгох/


БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр                                                             
Улаанбаатар хот

Дугаар А/809

Журам, аргачлал батлах тухай

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 10дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Байгаль орчны аудит хийх эрх олгох журмыг 1 дүгээр, байгаль орчны аудит хийх ерөнхий аргачлалыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Журам, аргачлалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан болон Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат нарт тус тус даалгасугай

3.Тухайн жилд байгаль орчны аудит хийлгэсэн аж ахуйн нэгжийн талаарх тайлан болон дараа жил хуваарьт аудит хийлгэх аж ахуйн нэгжийн жагсаалтыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор яаманд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Байгаль орчны албадын дарга нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн /хуучин нэрээр/ сайдын 2013 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн “Журам батлах тухай” А/126 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                                 САЙД                         Н.ЦЭРЭНБАТ