www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
БАЯНГОВЬ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ


БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯНГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр                                                                Дугаар 12/10                                                                              Өргөн

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ , Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалт,  Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/234 албан тоот хамтарсан тушаалыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит ХII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газрууд, албан байгууллагуудаас гарч байгаа, ахуйн болон хуурай хог хаягдлын төлбөр хураамжийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын хураамжийг тогтоосон хэмжээгээр өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас төсөвт төвлөрүүлж, сумын хог хаягдал тээвэрлэлтийг зохион байгуулан, төсвийг зориулалтын дагуу зарцуулж ажиллахыг Засаг дарга /Б.Эрдэнэбилэг/-д үүрэг болгосугай.

3.Холбогдох хууль журмын хүрээнд хяналт тавьж, зөрчил дутагдал гарсан тохиолдолд хариуцлага тооцож ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Ш.Сүхдорж/, багийн Засаг дарга /Б.Лувсангомбо/ нарт даалгасугай.

4.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 3/05 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Чимэдцэрэн/-д даалгасугай.

ДАРГА                         В.БАТЖАРГАЛ