www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 4677 дугаарт бүртгэв.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ

ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр                                                       Дугаар 84                                                                             Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

“Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.“Хадгаламжийн даатгалын хураамжийн журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Хадгаламжийн даатгалын корпораци /Х.Бум-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

ДАРГА                                                                       О.ЭРДЭМБИЛЭГ

ЗХХАЭ-ийн 2020 оны 01 сарын 31-ний № 3-т нийтлэгдсэн.