www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолд)


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 45

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний “Долоо” дахь хэсгийн “а”-д “69. Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр; (2.118.6)” гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                         У.ХҮРЭЛСҮХ

Зам, тээврийн хөгжлийн сайд                                        Б.ЭНХ-АМГАЛАН