www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ГУРВАНСАЙХАН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ


ДУНДГОВЬ АЙМАГ

ГУРВАНСАЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр                                                    Дугаар 36                                                                                               Суугаант

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д” заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1. Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуй нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Л.Өлзийбат/, байгаль орчны хяналтын улсын байцаагч /Г.Алтангэрэл/ нарт тус тус даалгасугай.

3. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сумын татварын орлогод төвлөрүүлэн, үр дүнг хагас, бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхыг сумын Засаг дарга /Л.Өлзийбат/, татварын байцаагч /Д.Загдсүрэн/ нарт  үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаар баталсан 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА                                   Р. СҮХБААТАР