www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
МАЯГТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх/ УБЕГ-ын даргын 2020 оны А/1258 дугаар тушаалаар хүчингүй болгосон.


УБЕГ-ын даргын 2020 оны А/1258 дугаар тушаалаар хүчингүй болгосон.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр                                                       Дугаар А/1327                                                             Улаанбаатар хот

МАЯГТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл” /УБ-12 маягт/-ийн загварыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар /Ж.Аюуш/-т үүрэг болгосугай.

3.Тушаал гарсантай холбогдуулан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх маягтын загвар, индекс, код батлах тухай” Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын сарын 1-ний өдрийн А/420 дугаар тушаалын 10 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА                                       Б.БААСАНДОРЖ