www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 4694 дүгээрт бүртгэв.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                                    Дугаар 52                                                                               Улаанбаатар хот

“ШУУДАНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТЫН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА”-ЫГ

ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх, 9.1.6 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.“Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл, шаардлага”-ыг энэхүү тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 64 тоот тогтоолын 1 дүгээр хавсралт, 2016 оны 12 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

                                                                          ДАРГА                                        Г.ЧИНЗОРИГ

ЗХХАЭ-ийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн № 5 дугаарт нийтлэгдсэн.