www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“ЗОЛБИН НОХОЙ, МУУР, ТЭЖЭЭВЭР МАЛ, АМЬТНЫГ СУМЫН ТӨВ,  СУУРИН ГАЗАРТ ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАН УСТГАХ ЖУРАМ” БАТЛАХ ТУХАЙ


ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА,

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ЗАХИРАМЖ, ТУШААЛ

2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр                                                                                                                Дугаар А/130, А/18                                                                                                                                             Мандалговь

“ЗОЛБИН НОХОЙ, МУУР, ТЭЖЭЭВЭР МАЛ, АМЬТНЫГ СУМЫН ТӨВ,

СУУРИН ГАЗАРТ ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАН УСТГАХ ЖУРАМ” БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6–ийн а, Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3-ийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ, ТУШААХ нь:

Нэг.Золбин нохой, муур, тэжээвэр мал, амьтнаас үүсэлтэй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор Дундговь аймгийн нутаг дэвсгэрт “Золбин нохой, муур, тэжээвэр мал, амьтныг сумын төв, суурин газарт галт зэвсэг ашиглан устгах журам”-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр.“Золбин нохой, муур, тэжээвэр мал, амьтныг галт зэвсэг ашиглан устгах журам”-ыг хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга, Сайнцагаан сумын Хот тохижуулах газрын дарга (Х.Анхбаяр), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга (Н.Эрдэнэ-Очир), Байгаль орчин аялал, жуулчлалын газрын дарга (Н.Гантулга), Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга (Т.Розон) нарт тус тус даалгасугай.

                       ЗАСАГ ДАРГА                                                         ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА

О.БАТ-ЭРДЭНЭ                                                       Г.НАРАНБААТАР