www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх/


БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/684

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журмыг 1 дүгээр, Ойн арчилгааны огтлолтын технологийн картын загварыг 2 дугаар, Ойд цэвэрлэгээ хийх технологийн картын загварыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тус журмын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжлийн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллахыг Ойн бодлого зохицуулалтын газар /Э.Сансарбаяр/-т, журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, Нийслэлийн Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, сумын болон сум дундын Ойн ангийн дарга нарт даалгасугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Журам батлах тухай” А-244 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. 

           

САЙД                                    Д.САРАНГЭРЭЛ