www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Тушаал хүчингүй болгох тухай (2005 оны 225/296-г)


БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр                                                  
Улаанбаатар хот

Дугаар A/211/A/628

Тушаал хүчингүй болгох тухай

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Норматив батлах тухай”  А/166/ А/559/ 222 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээг батлах тухай” А/448/А268 дугаар хамтарсан тушаал, Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “1-19 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээг батлах тухай” 225/296 дугаар хамтарсан тушаалыг тус тус  хүчингүй болсонд тооцсугай.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД
Л.ЦЭДЭВСҮРЭН Т.МӨНХСАЙХАН