www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 91

БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.2, 11.3.3, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 5 дугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 104 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд халдварын тархалтын улаан түвшинг тогтоож, уг түвшинтэй уялдуулан хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай зохицуулалт хийж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд                                                   С.АМАРСАЙХАН