www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
БАРИЛГА ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАРИЛГА ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 16

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн яамны харьяа Арьсны өвчин судлалын төвийн гал тогоо, угаалгын газрыг ажиллах нөхцөл, бололцоогоор хангах арга хэмжээ авч, тус төвийн гал тогооны зориулалтаар ашиглагдаж байгаа барилгыг холбогдох байгууламжийн хамт Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд балансаас балансад шилжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа болон Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.

2. Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн Иргэний баримтын төв архивын зориулалтаар ашиглагдаж байгаа барилгыг Төрийн өмчийн хороонд зохих журмын дагуу шилжүүлж авахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ